Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “КАНСАТ-2022” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Манай улсад 2016 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээн 2022 оны 06 сарын 11-нд болох бөгөөд МХТС-аас Холбооны салбарын дэд профессор, доктор(PhD) С.Батдалай, Электроникийн салбарын сургалтын мастер Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан “HIGH TECH” баг оролцох юм.
Юнител групп нь тус сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд КАНСАТ-2022 үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн “HIGH TECH” багийн ивээн тэтгэгчээр ажиллахаар шийдвэрлэн, 2022 оны 5 сарын 4-ны өдөр Юнител группын техникийн албаны захирал Г.Бат-Эрдэнэ 5 сая төгрөгийн батламжийг багийн бүрэлдэхүүнд гардуулан тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа