Даяаршлын эрин үед шинэ зууны манлайлагчид нь хөрвөх, дасан зохицох, асуудлыг шийдвэрлэх чадвартай, тасралтгүй суралцагч байх бодит хэрэгцээ шаардлага тулгарч байна. 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс Тусгай зориулалтын англи хэл (S.ESP310) судалж буй оюутнуудын дунд “GLOBAL LEADERSHIP” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөр нь хөгжин дэвших эрмэлзэл бүхий оюутан залуучуудыг дэмжин англи хэлний чадвараа гүнзгийрүүлэн сайжруулах, шинжлэх ухаан, техник, технологийн мэргэжлийн сэдвээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, мэргэжлийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад чадварыг хөгжүүлэх зорилготой. Тус хөтөлбөрт амжилттай суралцан төгссөн 15 оюутанд сертификат олголоо. (БАС 2, БУХС 2, МХТС 2, МеТС 2, ХШУС 1, ҮТС 2, ЭХС 4). Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын үр дүнд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийллээ. Оюутнууддаа амжилт хүсье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа