Mэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж гэрчилгээ авч ирлээ
2012-04-17 00:50 Админ

ШУТИС-ийн МТС-ийн Химийн Технологийн Салбарын Органик технологийн профессорын багийн ахлах багш  Д.Хандмаа, Сургалтын инженер Э.Бат-Эрдэнэ нар ОХУ-ын Москва хотын И.М. Губкины нэрэмжит Нефть ба Хийн Их Сургуулийн Нефтийн боловсруулалтын технологийн болон Органик хими ба нефть химийн тэнхим дээр 2012.03.11-ээс 2012.04.07 хүртэл нэг сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж гэрчилгээ авч ирлээ. Энэхүү сургалтанд оролцох бололцоо олгосон И.М. Губкины нэрэмжит Нефть ба Хийн Их Сургуулийн гадаад харилцааны алба, ШУТИС-ийн гадаад харилцааны алба ба МТС-ийн захиргаанд талархал илэрхийлье.

Ахлах багш:   Д. Хандмаа

Сургалтын инженер: Э.Бат-Эрдэнэ