Химийн олимпиад-2012
2012-04-18 20:34 Админ

МТС-ийн Органик Технологийн Профессорын багаас ШУТИС-ийн 1,2-р курсын нийт оюутнуудын дунд зохион байгуулсан “Химийн олимпиад-2012” олимпиад 2 үе шаттайгаар явагдаж дүнгээ гаргалаа.

Олимпиадад: 1-р байр Ч.Ганхуяг (МТС, ХТ-2), 2-р байр Т.Тулга-Очир (МТС, ХТ-2), 3-р байр Б.Оюундалай (МТС, ХТ-1), тусгай байрыг  Б.Мөнхэрдэнэ (МТС, ХТ-2), Б.Өлзийтуяа (ХИБТС, ХТ-1), Т.Гандалай (МТС, ХТ-2) нар тус тус шалгарч, Их, дээд сургуулиудын химийн улсын олимпиадад оролцохоор болов. Мөн эхний арван  байранд С.Сүхбат (УУИС-1), Б.Одмаа (ХИБТС-1), Н.Ариунболд (МТС-1), Н.Чинзориг (МТС-1) нар тус тус шалгарав.

Амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд  нь өндөр амжилт хүсье!

 

 

 

Зохион байгуулагч: МТС, Химийн Технологийн Салбар, ОТПБ