|
Монгол улсын Шинжлэх УхаанТехнологийн номын сан - мэдээллийн төв
Эрхэм зорилго Төвлөрсөн номын сан нь профессор багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд, нийт уншигчдад шинжлэх ухаан техник технологийн тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжvvлэх, боловсрол эзэмшихэд электрон мэдээлэл арга зvйн нээлттэй vйлчилгээ, таатай орчин бvрдvvлэх, сургалтын vйл ажиллагааг дэмжих орчин vеийн шаардлагыг хангасан тvшиц газар байна. ШУТИС-ийн Төвлөрсөн номын сан нь өнөөдрийн байдлаар Төв болон бvрэлдэхvvн, салбар сургуулиудын номын сангаас бvрдсэн 300 000 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бvхий номын фондтой, 1270 суудалтайгаар 20000 оюутан, 1000 гаруй профессор багш, судлаачдад номын сангийн vйлчилгээ vзvvлж байна. Номын сангийн LIB4U програм хангамжийг нэвтрvvлж бvх номоо электрон каталогт оруулж, номын сангийн vйлчилгээг бvрэн автоматжуулж цаашид Е-номын сан болох зорилттой ажиллаж байна. Электрон номын сан болох ажлын хvрээнд электрон хэлбэрээр техник технологийн чиглэлийн ном, эрдэм шинжилгээний бvтээл, бусад мэдээ мэдээллийг Төвлөрсөн номын сангаар дамжуулан нийтэд е-хэлбэрээр хvргэж байна. http:/opac.must.edu.mn - ШУТИС-ийн Төвлөрсөн номын сангийн электрон каталогийн хаяг; http://www.elibrary.ru - ОХУ-ын “Научная электронная библиотека” буюу Шинжлэх ухааны электрон номын сан; www.wipo.int; www.espacenet.com - Дэлхийн оюуны өмчийн болон Европын оюуны өмчийн байгууллагын патентийн мэдээллийн санд орж электрон хэлбэрээр шинэ мэдээллийг унших боломж бvрдсэн. Номын сангийн стандартын дагуу 1 оюутанд ноогдох талбайн хэмжээ 2.5-2.8 м2, суудлын тоо 10 оюутанд 1 суудал оногдохоос Төвлөрсөн номын сангийн хэмжээнд 1 оюутанд ноогдох талбайн хэмжээ 0.09м2, суудлын тоо 20 оюутанд 1 суудал байгаа нь батлагдсан шаардлагыг хангаж чадахгvй байна. ШУТИС-ийг хөгжvvлэх 2015 он хvртэлх Мастер төлөвлөгөөнд тусгагдсан зорилтод орчин vеийн, электрон номын сангийн цогцолборыг барихаар төлөвлөн ажиллаж, өнөөдрийн байдлаар номын сангийн цогцолбор барилгын техникийн болон инженерийн зураг төсөл иж бvрэн боловсруулагдаж барилгын ажил ид явагдаж байна. Уг номын сангийн цогцолбор нь ашиглалтанд орсоноор 7000м2 талбай бvхий 900 суудалтай нээлттэй уншлагын танхим, иж бvрэн тоноглогдсон электрон номын сан - мэдээллийн төв болно. Vvнд: • 1 оюутанд ноогдох номын сангийн талбайн хэмжээ 8.1 дахин нэмэгдэх ; • 1 оюутанд ноогдох суудлын тоо 2 дахин нэмэгдэх; • Сvvлийн vеийн дохиолол хамгаалалт, техник хэрэгсэлээр тоноглогдсон электрон каталогийн өрөө; • Аудио, видео, интернетийн танхим; • Лавлагаа номзvй • Hээлттэй е-уншлагын танхим; • Дотоод сvлжээ, програмыг хянах техникийн алба; • Сургалт - эрдэм шинжилгээний лаборатори; • Номын vзэсгэлэнгийн танхим; • Хурлын танхим; • Ном сэргээн засварлах ажилбарын нэгж; • Брэнд номын дэлгvvр; • Дотоод сvлжээнд холбогдсон уншлагын танхимууд; • Техник технологийн төрөлжсөн номын фонд; • "Оюутан" зоог тус тус байрлагдана. Номын сангийн шинэ цогцолбор баригдсанаар Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн номын сан - мэдээллийн төв болох боломж бvрдэнэ. |
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа