“Амьдрал яруу найрагт дуртай” яруу найргийн тэмцээн боллоо
2012-04-20 01:52 Админ

Шинжлэх Ухаан Технологийн Номын Сан нь уламжлал болгон тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-ийг угтан хөтөлбөр боловсруулан уншигчдын дунд соёл хүмүүжлийн арга хэмжээ явуулж байна. Эдгээр ажлын хүрээнд Нийгмийн Технологийн Сургуультай хамтран түүхийн ухааны доктор, яруу найрагч М.Жавзансүрэнгийн  “Амьдрал яруу найрагт дуртай” сэдэвт ярилцлага, уран уншлага, яруу найргийн тэмцээнийг  2012 оны 04-р сарын 18-нд ШУТИС-ийн оюутнуудын дунд зохион явууллаа.
Уран уншлагын тэмцээнд:

1-байр Ч.Мөнгөнбаатар ЭХИС
2-байр С.Баярт ГГТС
3-байр Э.Ариунсанаа  МТС

“Эх орон” сэдвээр 5 хоромд 4-8 мөрт шүлэг зохиох уралдаанд оролцсон оюутнуудаас:

1-байр А.Ивээл  НТС
2-байр Л.Түвшинсанаа ГГТС
3-байр Б.Зул  ГГТС-ийн оюутан нар тус тус байр эзэлсэн.

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан зохион явуулж буй арга хэмжээ хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. 2012 оны 4 сарын 23-ны өдөр 1200  цагаас  ШУТНС-ийн Е-604 тоот танхимд  болох “Дэлхийн номын өдөр ”-ийн нэгдсэн арга хэмжээнд профессор, багш, оюутнуудыг урьж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай


Шинжлэх Ухаан Технологийн Номын Сан