ШУТНСан, мэргэжлийн боловсрол, сургалтын газартай хамтран номын санчдад сургалт зохион явууллаа
2012-04-20 23:52 Админ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн номын сан 2012 оны 04-р сарын 16-18-ны өдрүүдэд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн боловсрол, сургалтын газартай хамтран номын санчдын дунд “Номын сангийн шинэчлэл” сэдэвт сургалтыг зохион явууллаа. Сургалтанд Дархан, Өвөрхангай, Увс, Говь-Алтай, Өмнөговь зэрэг 10 аймгийн 40 гаруй сургуулийн номын санчид хамрагдаж

 

“Номын сан дахь инноваци”,

“Электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал /ШУТИС-ийн жишээнд/”,

“Номын сангийн веб сайтын ач холбогдол, түүгээр дамжуулан уншигчдад мэдээлэл хүргэх нь”,

“Номын санчийн үүрэг-сургалтын орчин”,

“Орчин цагийн номын санчдад тавигдах шаардлага”,

“Ном хэвлэл сэлбэн засах техник технологи”,

“Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн баримт бичгүүд, үйл ажиллагааны анхан шатны бүртгэлүүдийн тухай, тэдгээрт тавигдах шаардлага”,

“Номын сангийн фонд, түүний хадгалалт хамгаалалт”,

“Үйлчилгээний ажилтны ёс зүй, харилцааны сэтгэл зүй”, зэрэг тулгамдаж буй асуудлуудаар 20 орчим илтгэл хэлэлцэгдэв.

 

Сургалтын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг явуулсан бөгөөд номын сангуудын үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, цаашид Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас тодорхой хөтөлбөрийн дагуу зохион байгуулах сургалтанд хамрагдах хүсэлтэй байгааг уламжилж байсан.

Шинжлэх Ухаан Технологийн номын сан