ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Материал судлалын төв хамтран ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академи, Техникийн их сургуулийн эрдэмтэн судлаачдыг урьж семинар зохион байгуулав.
Уг семинар нь 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулагдсан.
Фрайбергийн Уул Уурхайн Академи, Техникийн Их сургуулийн Шил ба шилний технологийн институтийн эрдэм шинжилгээний ажилтан, “ERASMUS-Mongolei” төслийн координатор Катрин Хойслер “ХБНГУ-д инженер техникийн ажилтан бэлтгэдэг хосолсон систем” сэдвээр, тус сургуулийн Керамик, галд тэсвэртэй материал ба композит материалын институтийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Герт Шмидт “Барилгын материалын судалгааны тусгай аргууд” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж ШУТИС-ийн багш, оюутнуудын тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа