Математик боловсролын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага сэдэвт онол практикийн бага хурал болов
2012-04-27 01:06 Админ

“Математик боловсролын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт ШУТИС-ийн Математикийн Сургуулийн онол практикийн бага хурал 2012 оны 4-р сарын 25-нд амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн хуралд ШУТИС-ийн МС, МУИС-ийн МКС, Математикийн хүрээлэн,  Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн МСС,УБИС-ийн профессор багш нар оролцож илтгэлээ хэлэлцүүлэв.

 

 

   Хурлаар Монгол улсын математик боловсролын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд болон сүүлийн үед онолын болон хэрэглээний математикийн чиглэлээр эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүн, цаашдын зорилтуудыг авч хэлэлцэв.

 

 

 


ЗХШҮГ