ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас ШУТИС-д суралцаж буй гадаад оюутнууддаа зориулсан өдөрлөгийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт ШУТИС-д биеэр суралцаж буй бакалавр, магистр, докторын болон Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн 18 оюутан болон ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр, мэргэжилтэн М.Болортуяа, Эрдэм шинжилгээ, инновацын газрын ахлах мэргэжилтэн Ц.Оюун, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн Ц.Сэрчмаа нар оролцлоо. Өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн танилцуулга, сургалтын систем, дүрэм журам, төгсөхөд тавигдах шаардлага зэрэг мэдээллийг хүргэснээс гадна гадаад оюутнууд Монгол улсад суралцах, амьдрахад чиглүүлэх зорилгоор визний болон соёл зан заншил, яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг өглөө.
Нийт гадаад оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа