2022 оны 11 сарын 10-нд ГХС-ийн 30 жилийн ойн хүрээнд Англи хэлний тэнхимийн профессор, багш нарын бүтээлийг таниулан сурталчлах зорилгоор “Зохиогч-Уншигчийн уулзалт” зохион байгуулав. Уулзалтаар Англи хэлний тэнхимийн профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, ШУТИС-ийн оюутан залуус оролцож бүтээлтэй танилцан, зохиогч багш нартай уулзаж ярилцав. Мөн тэнхимийн ахмад багш доктор,дэд профессор С.Дугармаад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. Тус уулзалтыг хамтран амжилттай зохион байгуулсан Шинжлэх ухаан технологийн номын сангийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа