ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын профессор, доктор (Sc.D), Б.Пүрэвтогтох нь Уул уурхайн салбарын, боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 45 дахь жилдээ, үүнээс захирлаар 12 жил тасралтгүй ажиллаж бакалавр инженер, магистр, докторын түвшний боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны шинэ чиглэлүүдийг үүсгэн бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, төслийн ажилтнуудыг дадлагажуулан сургахад жинтэй хувь нэмэр оруулсан Монгол улсдаа төдийгүй олон улсын түвшинд нэр хүндтэй багш хүн юм.
Б.Пүрэвтогтохын хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2022 оны 11 дүгээр сарын 25-нд “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж ШУТИС-ийн захирал Т.Намнан болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Б.Пүрэвтогтох багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа