ШУТИС-ийн оюутан Ази тивийн аварга боллоо
2012-05-08 01:47 Админ

Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо 2012 оны 4 дүгээр сарын 25-29-нд  Олон улсын Таэквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн боллоо. Тус тэнцээнд Монгол Улсын баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж багийн дүгээр 20 орны баг тамирчидаас 4 байрт шалгарсан байна. ШУТИС-ийн КТМС-ийн магистр оюутан М.Мөнхжаргал алтан медаль хүртэж Ази тивийн аварга болжээ. Мөн МХТС-ийн сургалтын инженер, магистр А.Мөнхбар хүрэл медаль хүрсэн байна. Олон улсын Таэквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 300 гаруй тамирчид оролцжээ.


ЗХШҮГ