ШУТИС-ийн оюутан, багш, ажилчдыг улирлын томуугийн вакцинаар дархлаажуулна
2022-12-21 12:26 Батбаяр

Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар тушаалын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг “GC FLU QUADRIVALENT” дөрвөн цэнт вакцинаар оюутан, багш, ажилчдыг дархлаажуулах аян ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд  2022 оны 12 дугаар сарын 22, 23-нд (цаг 10:00-15:30) зохион байгуулагдах тул идэвхтэй хамрагдана уу.

БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг “GC FLU QUADRIVALENT” вакцины товч заавар

Заалт: ДЭМБ-ын итгэмжлэл авсан тус вакцин нь томуугийн А болон В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуугийн халдвараас урьдчилан сэргийлж 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэнэ.

Тун ба тарих арга: 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст 0,5мл-ээр нэг удаа гарын бугалгын булчинд тарина.

Хүчинтэй хугацаа: 2023 оны 8 дугаар сар

Вакцин хийхгүй заалт:

  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хариу урвал өгч байсан өгүүлэмжтэй
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт, саажилтын хам шинж илэрсэн
  • Дархлал дутмагшилтай хүн
  • Цочмог халдвар, архаг өвчний сэдрэлийн үе
  • Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа бол

Анхааруулга:

  • Вакцин хийхийн өмнө эмч үзлэг хийнэ
  • Бусад вакцинтай 28 хоногийн зайтай хийнэ
  • Вакцин тарьсан хэсэгт цохихгүй, маажихгүй, бохирдуулахгүй, цэвэр байлгах, ус хүргэхгүй, хүйтэн шингэн уухгүй, даарахгүй байх
  • Вакцин тариулсан газарт зарим тохиолдолд улайх, хөндүүрлэх, хавдах зэрэг хэсэг газрын урвалын шинж илэрч болох бөгөөд 2-3 өдрийн дараа хэвийн байдалдаа ордог.

ШУТИС ЭМТ