Цэвдэг хурдаст ууршимтгай бүтээгдэхүүн хадгалах онол-арга зүйн асуудал сэдвээр доктор хамгааллаа
2012-05-09 20:00 Админ

ШУТИС-ын ГГТС-ийн Газрын тосны инженерийн салбарын ахлах багш, МГТИН-ийн нарийн бичгийн дарга А.Баасанжаргал “Цэвдэг хурдаст ууршимтгай бүтээгдэхүүн хадгалах онол-арга зүйн асуудал” сэдвээр доктор (Ph.D) амжилттай хамгааллаа.

Шатахуун, хийн түлш зэрэг уурших, нэвчих,  тэсрэх дэлбэрэх болон галын аюултай, байгаль экологит хор хөнөөлтэй газрын тосны бүтээгдэхүүнүүдийг газрын дор цэвдэг хурдаст агуулах онол-арга зүйн үндэслэлийг боловсруулах, улмаар манай оронд энэ чиглэлээр анх удаа агуулах барих боломжит хүчин чадал, байршил, технологийн сонголт, эдийн засаг, экологи, найдвартай ажиллагааны харьцуулалтыг хийсэн нь хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай, тасалдалгүй, тогтвортой үнээр хангахад чухал ач холбогдолтой юм.