Сагсан бөмбөгийн оюутны аваргууд тодорлоо
2012-05-16 17:38 Админ

Оюутны улсын аварга шалгаруулах 2012 оны тэмцээнүүдийн хамгийн отгон нь болох сагсан бөмбөгийн тэмцээн энэ оны  5 сарын 7-11-ний өдрүүдэд ШУТИС, МУБИС-иудын спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд ШУТИС, МУИС, Отгонтэнгэр ИС, Дотоод хэргийн их сургууль, ХААИС, МУИС-ХҮС, ХУИС, ҮБТДС, УБДС, УБИС, Мон-Алтиус БТДС, МУБИС-ийн эрэгтэй-13, эмэгтэй-9 нийт 22 багийн  300 орчим тамирчид оролцсон юм.

Эрэгтэй багуудаас

I байр Б.Чулуунбаатар дасгалжуулагчтай Отгонтэнгэр их сургуулийн баг

II байр Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС –ийн баг

III байр МУГДасгалжуулагч Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн ХҮС-ийн баг

 

Эмэгтэй багуудаас

I байр Б.Дорж дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг

II байр МУГДасгалжуулагч Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн ХҮС-ийн баг

III байр Д.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС –ийн багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

 

Байгууллагын дүнгээр:

  1. МУИС-ХҮС
  2. МУИС
  3. ШУТИС-ийн баг тамирчид  эхний  байрын эзэд болжээ.