МУИС-аас зохион байгуулсан гадаад хэлний олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
2012-05-14 21:01 Админ

МУИС-ийн ГХСС-иас МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит гадаад хэлний (англи, орос, хятад, герман ) олимпиадыг их дээд сургуулийн оюутнуудын дунд 4-р сарын 8-аас 5- р сарын 5-ны хооронд хоёр түвшинд зохион явуулж, 5-р сарын 10-нд шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө.

Нийтдээ 60 гаруй их дээд сургуулийн 500 –аад оюутан оролцсон олимпиадад ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцож шагнал хүртлээ. Англи хэл-дунд шат УУИС-ийн оюутан Э.Ажнай III байр, Орос хэл-сонгон судалж буй оюутнуудын дунд явагдсан олимпиадад БИАС-ийн оюутан М.Өнөрмөнх III байр, Г.Халиун- IV байр, Хятад хэл-дээд шат Ц.Цэнд-Аюуш -III байранд  тус тус шалгарч шагнал гардан авлаа. Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад баяр хүргэж цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье!

Зураг дээр: Англи хэл-дунд шатанд III байр эзэлсэн  УУИС-ийн оюутан Э.Ажнай