2012 оны 05-р сарын 11-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн номын санд Х.Бурмаагийн “Түүх өгүүлэх дуунууд” номын баяр болж өндөрлөлөө. Номын баярт Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн захирал Ч.Гулнар, ШУТИС-ийн МТС-ийн профессор, МУ-н гавъяат багш М.Дүгэрсүрэн, МУ-н гавъяат багш Ш.Лувсандорж, ГГТС-ийн профессор Д.Чулуун зэрэг ахмад багш нарын төлөөлөл, Х.Бурмаагийн гэр бүлийнхэн, хамтран ажиллагсдын төлөөлөл оролцлоо. Мөн урилгаар МУГЖ В.Долгор, МУ-н зөвлөх багш М.Тогоо, ГГТС-ийн профессор Д.Чулуун, ГГТС-ийн оюутан Х.Өлзийбаатар нар ая дуугаа өргөж номын баярыг мялааж өглөө. Төгсгөлд нь “Түүх өгүүлэх дуунууд” номонд орсон дуунаас оюутнуудын дунд “Аяыг таа” танин мэдэхүйн тэмцээн зохион явуулж БИАС-ийн оюутнуудаас бүрдсэн “Нот” баг бусдыгаа манлайллаа.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа