2023 оны 2-р сарын 2-нд ШУТИС-ийн захирал Т. Намнан, ГХНТА-ны дарга Т. Ууганбаяр нар Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл (ХЧМЗ)-ийн УЗ-ийн гишүүн Б.Гэрэлмаа, ХЧМЗ-ийн Нийгмийн бодлогын хорооны зөвлөх Д.Амараа, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд сургалтын хамтарсан хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх мэргэшүүлэх сургалтыг гадаад болон дотоодод зохион байгуулах, мөн боловсролын үзэсгэлэн яармагийг жилд 1-2 удаа хамтран зохион байгуулах, ШУТИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл, зарыг ХЧМЗ-ийн цахим сүлжээгээр түгээн мэдээллэдэг болох, хамтын мэдээллийн нэгдсэн платформ байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа