Анхны ажилтны баталгаажуулалтын байгууллага итгэмжлэгдлээ
2012-05-11 22:43 Админ

Үл эвдэх сорилтын монголын нийгэмлэг ТББ нь MNS ISO/IEC 17024:2004 стандартын зохих шаардлагыг хангасан тул Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/123 дугаар тушаалаар “Үл эвдэх сорилын ажилтны баталгаажуулалтын байгууллагаболж итгэмжлэгдлээ. Тус нийгэмлэгийн тэргүүнээр МТС-ын тэргүүлэх профессор Б.Түмэндэмбэрэл ажилладаг бөгөөд ШУТИС-ын ҮЭС-ын төв  ажилтны баталгаажуулалтын схемд мэргэжүүлэх шалгалтын төвийн үүрэгтэй оролцдог байна.