Соёмбо клубийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 2012.05.04-д амжилттай боллоо.
2012-05-11 22:54 Админ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн оюутны хэв журам ёс суртахууны “Соёмбо” клубийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 2012.05.04 боллоо.

Тус барилдаанд хүчит 95 бөх зодоглосноос Уул Уурхайн Инженерйин Сургуулийн Геодез мэрэгжлйин  -2-р курсын оюутан сумын заан Б.Чинбат түрүүлж Уул Уурхайн Инженерйин Сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологи мэрэгжлйин 3-р курсын оюутан сумын заан Х.Дарамзагд үзүүрлэсэн. Шөвгийн 4т Дарханы Технологийн Сургуулийн оюутан А.Болдбаатар Механик Инженерйин Сургуулийн оюутан сумын заан Т.Батзориг нар үлджээ.

Энэхүү тэмцээнд зөвхөн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнууд барилдсан байна.  Уг барилдаан нь цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байхаар болсон байна.

4-ийн даваа

  1. н.Мягмарсүрэн а/з  - гоц мөргөв
  2. н.Банзрагч с/з - А.Болдбаатар  з/б
  3. Х.Дарамзагд с/з – н.Бумсанаа с/з
  4. н.Мөнхбаяр с/з – Ч.Чойжилсүрэн с/з
  5. н.Эрдэнэван с/з – н.Батжаргал с/з
  6. н.Цэнд с/з - Т.Батзориг с/з

5-ын даваа

  1. Х.Дарамзагд с/з - гоц мөргөв
  2. н.Мягмарсүрэн а/з – Т.Батзориг с/з
  3. Б.Чинбат с/з – н.Эрдэнэван с/з
  4. н.Мөнхбаяр с/з - А.Болдбаатар  з/б

6-ын даваа

  1. Х.Дарамзагд с/з - Т.Батзориг с/з
  2. Б.Чинбат с/з - А.Болдбаатар  з/б  

7-ын даваа  

  1. Х.Дарамзагд с/з - Б.Чинбат с/з