2023 оны 2-р сарын 8-аас 9-ний өдрүүдэд Японы Нагаокагийн Технологийн их сургууль дээр зохион байгуулагдсан инженер, технологийн дээд боловсролыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилго бүхий бүс нутгийн их, дээд сургуулиудийн захирлуудын “GIGAKU SDG Network 2023” чуулга уулзалтанд захирал Проф.Т.Намнан ШУТИС-ийг төлөөлөн оролцож, ОУ-ын ЮНЕСКО байгуулагаас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, инженер, технологийн дээд боловсролыг хөгжүүлэх ажлын хүрээнд ШУТИС-д хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, цаашид энэ чиглэлээр их сургуулийн зүгээс баримтлах бодлого, чиглэл, ялангуяа, их сургууль, үйлдвэрлэл хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ.
Проф.Т.Намнан энэ үеэр Нагаокагийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Др.Шигэхарү КАМАДО болон профессор багш нартай уулзан тус их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцан, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцож, багш судлаачдыг солилцох, хамтарсан судалгааны ажил хийх, бакалаврын сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн чуулга уулзалтын дараагаар Японы зарим нэг компаны үйл ажиллагаатай нь танилцаж, удирдлагуудтай уулзалт хийн ШУТИС-ийн оюутнуудыг мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх талаар харилцан тохиролцлоо.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа