ШУТИС-ийн оюутны клубүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, клубүүдийн ахлагч, гишүүдийн хамтаар 2023 оны 03 сарын 15-ний өдөр Монгол Улсын Инновацын төвтэй танилцах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийт 20 клубийн ахлагч, гишүүдийн хамтаар оролцож тус төвд хэрэгжиж буй төслийн удирдагч нартай танилцан, инновацын төвийн талаар, ирээдүйн зорилго болон цаашид өөрсдийн мэргэжил, сонирхлоороо төсөлд оролцон, шинэлэг санааг дэвшүүлж өөрийн компани байгуулах боломжийн талаарх шинэ соргог мэдлэг мэдээллийг олж авсан.
Инновацийн төвөөс манай клубийн оюутнуудад бүх өрөөг нэг цаг үнэгүй ашиглах эрх олголоо. Инновацийн төвийн талаарх мэдээллийг бичлэг хийж нийт оюутанд хүргэн ажиллаж байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа