ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбарын профессор багш нар Монголын анхны LEED сертификаттай MMS greenbuilding ногоон барилгатай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр танилцлаа. Дэлхийд олон төрлийн ногоон барилгын гэрчилгээжүүлэлт байдгаас хамгийн алдартай, хамгийн олон барилгыг баталгаажуулсан, цогц гэрчилгээжүүлэлт бол Америкийн ногоон барилгын зөвлөлөөс гаргасан LEED (Leadership in Energy and Environmental Design) юм. “МайМонСоорс ХХК”-ийн оффисын барилга нь 2022 онд LEED BD+C Platinum гэрчилгээг гардан авснаар Монгол улс LEED гэрчилгээтэй 186 дахь орноор бүртгэгдсэн юм. Тус төсөлд манай сургуулийн Архитектурын тэнхимийн 3-р курсийн оюутан Ж.Номиндарь төслийн зохицуулагчаар ажилласан бөгөөд LEED гэрчилгээжүүлэлтийн багт амжилттай ажиллан ашиглалтад оруулжээ. Архитектурын салбарын багш нар тус барилгатай оюутнуудаа танилцуулахаар төлөвлөж байна.
Дэлхийн ногоон барилгын LEED гэрчилгээжүүлэлт бүхий барилгуудын дунд хийгдсэн судалгааны үр дүнд дараах давуу талууд ажиглагджээ.
Иймээс ногоон барилга нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ашиглалтын зардал хэмнэлттэй, тухайн байгууллагын хувьд маркетингийн хэрэгсэл болдог, өрсөлдөгчөөс илт ялгарах давуу талыг олгодог, хэрэглэгчдэд баталгаа болдог, энгийн барилгад ажилласнаас илүү бүтээмжтэй ажиллах боломжийг олгодог, байгаль дээрх шавхагдах нөөцийн хэрэглээг бууруулж экосистемийн тогтвортой байдлыг хамгаалдаг зэрэг олон ач тустай.
Ногоон барилгыг цогцлоож байдаг олон шаардлага байдаг. Эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, дотоод орчны чанар, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, эко машины хэрэглээ, дотор болон гадна орчныг цогцоор нь шийдсэн тухайн орон нутгийн материалыг ашигласан, хэрэглэгчдийн “ногоон” мэдлэгт хувь нэмрээ оруулдаг гэх мэт шаардлагуудыг материал, эрчим хүч, усны хэрэглээ, эрүүл мэнд гэсэн гол 4 элементэд хуваан ангилдаг байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа