Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Т.Намнан, Тав ди ворлд ХХК-ний ерөнхий захирал Л.Бат-Эрдэнэ нар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Шанхай Хуа Цө Навигаци технологийн ХК болон Тав ди ворлд ХХК-ний зүгээс 120 сая төгрөгийн өртөг бүхий судалгааны лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж, програм хангамжийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь Геодезийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт шинэ технологийг нэвтрүүлэх, турших, хамтарсан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, тоон мэдээллийн дата төвийг бий болгох, технологи инновацийг хөгжүүлэхэд их сургууль, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй чухал үйл ажиллагаа болж байна.
Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга доктор, профессор Д.Оюунцэцэг, ГУУС-ийн захирал доктор, дэд профессор К.Хавалболот, Геодезийн салбарын эрхлэгч доктор Э.Ганзориг, Тав ди ворлд ХХК-ний ерөнхий захирал Л.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх захирал Х.Пүрэвсүрэн, инженер Г.Тайванжаргал нар оролцов.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа