Доктор, дэд профессор Д.Сэрдарам Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн Хүндэт медаль гардан авлаа
2012-05-25 02:22 Админ

НТС-ийн Түүх – Аялал жуулчлалын дэд профессор Д.Сэрдарам Доктор, дэд профессор 2012 оны 5 сарын 12-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Хөдөлмөрийн Хүндэт медаль” гардан авсан байна. Д. Сэрдарам нь БНСУ-д суралцаж ирээд Солонгосын их дээд сургуулиудын клубын системийг өөрийн сургуульдаа нэвтрүүлэх зорилгоор 2006 онд MY CLUB on line community-г байгуулж 6 дахь жилдээ мод тарих сонирхолтой аж ахуйн нэгж, ТББ, хувь хүмүүстэй хамтран ажиллаж иржээ.

Ялангуяа “Ногоон Ази” ТББ-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж Булган аймгийн Баяннуур сум, УБ хотын Сонгино, Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийд зэрэг газарт мод тарих ажил зохион байгуулж нийтдээ 67.000 мод ургуулж чаджээ. Энэ ажилд зөвхөн “MY CLUB” On line community-гийн гишүүд бус байгаль дэлхийдээ хайртай, цөлжилт, дэлхийн дулааралд санаа зовнидог 120 оюутан залуус 2007 онд анх оролцож байсан бол, 2008 онд 230, 2009 онд 840, 2010 онд 773. 2011 онд 1022 оюутан залуус тус тус хавар 4-р сараас намар 10-р сарын эхэн хүртэл сайн дураараа ажилласан бөгөөд энэ үйл ажиллагааны бүх зардлыг Клубыг дэмжигч хувь хүмүүс, байгууллага хамт олны дэмжлэгээр дан ганц өөрөө бүрдүүлж ирсэн байна. MY CLUB on line community залуучуудыг Экологийн боловсролтой болгох, байгаль орчноо хамгаалах, хамтран ажиллаж хөдөлмөрлөх сэтгэлгээг төлөвшүүлэх, оюутан залуучуудыг мод тарих үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний коммунити үйл ажиллагааг дэмжих зэрэг зорилгоор байгуулагдсан сайн дурын клубюм.Зөвхөн2012 оны 4 сарын 28-наас 5 сарын 21-ныөдрүүдэд гэхэд нийт 5 удаа 640 оюутан Эрдэнэ сумын Зуун модод 20.000 мод тарихад оролцуулж, Төв аймгийн Баянсуманд 300 мод, Бага тэнгэрт 400 хайлаас тарьж 550 гаруй модыг бусад хүмүүсээр тариулжээ.