Европын холбооны санхүүжилттай REMIX төслийн хаалтын ажиллагааны хүрээнд 2023.04.03-04-нд Португалийн Брага хотод зохион байгуулсан“Biomaterials, Tissue Engineering and Regenerative Medicine: Potential, Exploitation and Validation of Natural Materials” сэдэвт олон улсын хуралд ҮТС-ийн БШТС-ын профессор, доктор (PhD) Ц.Энхтуул, ахлах багш, доктор (PhD) Г.Солонго нар цахимаар оролцов. Танхим, цахим хосолсон уг хуралд Италийн Trento их сургууль, Португалийн Minho их сургууль, Тайландын Chulalongkorn их сургууль, БНСУ-ын Chonbuk үндэсний их сургууль болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн нийт 40 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв. Тус хуралд ахлах багш, доктор (PhD) Г.Солонго “Hydrogels for biomedical applications” сэдэвт илтгэл тавьж амжилттай оролцлоо. ШУТИС болон ҮТС-ийн захиргаа, мөн тус төслийн ШУТИС талын координатор Профессор, доктор (PhD) Ц.Сарантуяа багшид талархал илэрхийлье.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа