“Олимп-Хөгжил сан”-гийн цомын аяны хүрээнд ШУТИС өдөрлөг зохион байгууллаа.
2012-05-28 18:17 Админ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдах зуны XXX олимп, Паралимпийн XIY наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын бэлтгэл сургалтыг өндөр түвшинд бэлдэн хангах, олимпийн медальтан тамирчдыг олноор төрүүлэх, медалийн буухиаг тасралтгүй үргэлжлүүлэхэд зориулж “Олимп-хөгжил сан”-д хөрөнгө хуримтлуулах цом аялан ирээд байгаа билээ.

Аяныг дэмжиж ШУТИС-ийн профессор, багш нар сэтгэлийн  хандив өргөлөө.  2012 оны 5-р сарын 25 нд ШУТИС-ийн “Open-Air”-д оюутан залуучуудыг хамруулсан өдөрлөгийг БТСТэнхим, Оюутны холбооноос зохион байгуулав. Өдөрлөгт НТС-ийн захирал доктор Б.Пүрэвсүрэн, дэд захирал доктор А.Энхбат, БТСТ-ийн багш нар, Оюутны холбооны төлөөлөл оролцож үг хэлэв. ШУТИС-ийн волейболын шигшээ баг тамирчид аяныг дэмжсэн ба энэ үеээр оюутнуудын дунд хандивын хайрцаг аялуулж, урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.