Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан профессор багш нарын бүтээлийг электрон хэлбэрээр авч байна
2012-05-30 19:14 Админ

       2011-2012 оны хичээлийн жилээс ШУТТөв номын санд профессор багш нарын дунд “Та зохиогчийн эрхийг шийдвэрлэсэн бүтээлээ е-хэлбэрээр төв номын санд үлдээнэ үү” аяныг явуулж байна. Өнөөдрийн байдлаар УУИС-ийн профессор, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Дондов, ГГТС-ийн багш нар, БИАС-ийн багш О.Алтангэрэл нар бүтээлээ өгсөн байна. ШУТТөв номын сантай хамтран ажиллаж бүтээлээ е-хэлбэрээр уншигчдын хүртээл болгохыг профессор багш, судлаач нарт уриалж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.