Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд ШУТИС-д албан айлчлал хийлээ
2023-04-20 12:05 Батзориг

Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-д албан айлчлал хийлээ. ШУТИС-ийн захирал Т.Намнан дэд сайд Ярослав Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзаж боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

    Талууд цаашид боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, аж үйлдвэр, биотехнологи, микробиологийн салбарт хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх, ялангуяа Чехийн ШУА-ийн Молекул генетикийн хүрээлэнтэй хамтран ажиллах, механик, эрчим хүч, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн оюутнуудыг Чех улсад үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, Чех улсын холбогдох их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

   Мөн уулзалтын үеэр дэд сайд Ярослав Миллер, БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд ноён Ян Вытопил нар ШУТИС-ийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх 125 сая төгрөгийн хандивын батламжийг гардуулан өглөө.

  

 

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба