ШУТИС Сингапурын “Sing-Ed” Global Schoolhouse ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2023-04-21 11:22 Батзориг

“SING-ED” нь хөрөнгө оруулалтынхаа үнэ цэнийг бий болгохыг тулд урт хугацаанд тогтвортой боловсролд хөрөнгө оруулдаг компани юм. Сингапурын хөрөнгийн биржэд бүртгэлтэй барилга, үл хөдлөх хөрөнгийн групп болох Чип Инг Сэнг Корпорациас (Chip Eng Seng Corporation) CES Еducation буюу “SING-ED” Хувийн Хязгаарлагдмал Компани  болж 2018 оноос салбарлан гарсан ба Сингапуртаа болон олон улсад хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээнд хөшүүрэг болдог К-12 боловсрол, боловсролын технологи, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдэд  хөрөнгө оруулдаг.

Удирдлагын баг нь Сингапурын бага сургуулийн төгсөлтийн шалгалт (PSLE), Сингапурын энгийн болон ахисан түвшний ерөнхий боловсролын гэрчилгээ (GCE), энгийн болон ахисан түвшний боловсролын аль алиныг хамруулсан Их Британийн Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын гэрчилгээ (IGCSE) ба Олон улсын бакалаврын диплом (IBDP) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын мэргэжлүүд бий болгоход чиглэсэн цогц боловсрол олгох туршлага, экспертизтэй.

“SING-ED” нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, салбар сургуулийн багш, оюутнуудад англи хэлний анхан, дунд түвшний сургалт, тусгай зорилго бүхий англи хэлний сургалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба