ШУТИС-ийн Аэробикийн баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
2012-06-04 20:57 Админ

Болгарын Софи хотноо Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах XII тэмцээн 2012 оны 6 сарын 1-3-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 42 орны баг тамирчид өрсөлдсөн байна.

Монгол улсаа төлөөлөн “Aerobic Stepтөрөлд ШУТИС-НТС-БТСТ-ийн эрхлэгч С.Энхтуяагаар ахлуулсан ОУХМ Г.Ерөөлбат дасгалжуулагчтай, Э.Галбадрах ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо. “Aerobic Stepтөрөлд Алтан медалийг Хятад & Орос - 17.800 оноогоор, Хүрэл медалийг Монгол улс - ШУТИС–ийн баг 17.700 оноогоор http://www.fig-gymnastics.com хүртлээ.

Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, оюутан тамирчиддаа баяр хүргэж, спортын улам их амжилт хүсэн ерөөе.

China - Russia / Mongolia

Mongolia

ШУТИС-ийн НТС-ийн Биеийн тамирын тэнхим