ДЭЛХИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ИХ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2012-06-06 00:15 Админ

2012 оны 5 дугаар сарын 26-31-ны хооронд Хятад улсын Бээжин хотноо болсон “Дэлхийн эмнэлгийн физикчид болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн их хуралд Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн Электроникийн системийн профессорын багийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн багш Б.Энхжаргал, Д.Пүрэвдаш нар оюутануудынхаа хамт амжилттай оролцоод ирлээ. 5 дугаар сарын 29-ний өдөр дэд проф.Б.Энхжаргал “Biomedical imaging in undergraduate course in Mongolia’ сэдвээр илтгэл тавьж, 5 дугаар сарын 28-ны өдөр Ази номхон далайн бүс нутгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн холбоонд “Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг”-ийн тухай танилцуулгыг хийсэн байна.