Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны гэрээгээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл” сургуулийн хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэх тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг түшиглэсэн үндэсний хэмжээний сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулах төв байгуулахтай холбоотой хэлэлцүүлэг, семинар 2023 оны 6 сарын 26-д зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагааг ШУТИС ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, төслийн менежер БНСУ-ийн WITH ТББ-ийн захирал Вү Жи Сон нар хийж, БШУЯ-ны суралцагчийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “СХҮҮ-ний хүний нөөцийн өнөөгийн байдал”-ийн талаар мэдээлэл хийсэн ба төслийг удирдан гүйцэтгэх байгууллага болох БНСУ-ийн WITH ТББ-ийн мэргэжилтэн Ким Сун Хи “СХҮҮ-ний хүний нөөцийг чадавхжуулах сургалтын төвийн төсөл төлөвлөгөө”-г танилцуулсан ба Боловсролын ерөнхий газрын суралцагчийн хөгжлийн газрын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэлийн БГД, ХУД, СХД-ийн сургуулийн хоол хариуцсан мэргэжилтнүүд, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, биотехнологи шим судлалын багш нар болон Шим тэжээл судлалын төвийн мэргэжилтнүүд бусад хоолзүйчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үндсэн агуулга нь Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, тогооч нарыг чадавхжуулах шаталсан сургалтын хөтөлбөр зэрэгт санал солилцож, төвийн цаашдын үйл ажиллагааг тогтвортой авч явах тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг хэлэлцсэн байна. Уг чадавхжуулах төв ШУТИС-ийн номын сангийн өргөтгөл хэсэгт байгуулагдах ба орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан ухаалаг гал тогоо, цахим сургалтын контент бэлтгэх студи, хүнсний бичил лаборатори, үзүүлэн сургалтын танхимтайгаас гадна бүх шатны хэрэглэгчдэд зориулсан сургалтын материал, ном, сурах бичиг боловсруулагдан гарахаар төлөвлөгдсөн байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа