IEEE байгууллагын Зууны ерөнхийлөгч (1984), IEEE сангийн ерөнхийлөгч ноён Ричард Говен ШУТИС-ийн “Хүндэт доктор” боллоо
2012-06-13 02:10 Админ

АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхайн технологийн сургуулийн ерөнхийлөгч асан, IEEE байгууллагын Зууны ерөнхийлөгч (1984), IEEE сангийн ерөнхийлөгч ноён Ричард Говенд Шижлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслол 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Ноён Р.Говен нь IEEE байгууллагын хөгжилд өөрийн мэргэжлийн бүхий л үйл ажиллагааг зориулж ирсэн олон улсын нэр хүнд бүхий зүтгэлтэн билээ.

 

IEEE байгууллага нь 1884 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд дэлхийн 160 гаруй оронд 420 мянган гишүүнтэй дэлхийн томоохон инженер технологийн холбоо юм. Доктор Р.Говен Өмнөд Дакотагийн Уул уурхайн технологийн сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2002 онд ШУТИС болон тус сургуулийн хооронд хамтын ажиллагааны үндэс тавигдаж холбогдох гэрээ байгуулж байжээ. Энэхүү гэрээний хүрээнд тус 2 сургуулийн хооронд профессор багш нарын болон оюутан солилцоо явагдаж сургалт, эрдэм шинжилгээний хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлж ирсэн байна.

 

Профессор Р.Говенийг IEEE байгууллагыг хөгжүүлэхэд болон ШУТИС ба Өмнөд Дакотагийн Уул уурхайн технологийн сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй их хувь нэмрийг үнэлж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүнд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгосон байна.

Хүндэт доктор цол олгох ёслолд Доктор Р.Говен гэргийн хамт хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. Тэрээр мөн ШУТИС-д 2012 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн түвшинд хүрсэн их сургууль байгуулах санаачилга-2012” сэдэвт олон улсын хуралд үндсэн илтгэл тавьж оролцлоо.


ЗХШҮГ