Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторантурт шинээр элсэх хүсэлтэй иргэдийг 2023 оны 8 сарын 21-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
ХОЛБООС: https://elselt.edu.mn/
Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
Докторантурт шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр шалгалт авна. Шалгалт авах өдөр, цаг болон шалгалттай холбоотой мэдээллийг бүртгэлийн хугацаанд https: /www.must.edu.mn/mn/ цахим хуудсанд байршуулна.
Бүртгүүлэгчийн мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ярилцлагад орохдоо судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эссе бичсэн байна.
Докторантурт элсэх хүсэлтэй гадаадын иргэд бүртгэлийн хуудас руу нэвтэрч, цахимаар бүртгүүлнэ. Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ зайлшгүй шаардана.
Докторантурт суралцах хөтөлбөрийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж үзэх)
АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ