“Монгол-Солонгосын хамтарсан олон улсын семнар-2012” болно
2012-06-20 17:59 Админ

ШУТИС-ийн ҮТДС-д “Нэхмэл, Арьс ширний технологийг хөгжүүлэх Монгол-Солонгосын хамтарсан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил эхний жилдээ амжилттай явагдаж байна. Манай улсын малын гаралтай хоёр гол түүхий эд болох ноолуур болон арьс ширээр хийж байгаа бүтээгдэхүүний  технологийг  сайжруулахад уг хөтөлбөр нь чиглэгдэж байгаа нь илүү тодорхой,  бодитой үр дүнд хүрэхээр байна.

Тус ажлын хүрээнд 2012 оны 04 дүгээр сарын 25-нд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д айлчилж KITECH (Солонгосын  үйлдвэрлэлийн технологийн хүрээлэн)-гийн ерөнхийлөгч Кyonng-Noan Na уулзаж, нэхмэлийн салбарт хамтарсан төсөл, судалгаа хийх, шинэ технологийн чиглэлээр  мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр илүү түлхүү ажиллахаар харилцан тохиролцож, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, БНСУ-ын KITECH-ийн ерөнхийлөгч Кyonng-Noan Na  нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

 

 

ШУТИС-ийн ҮТДС-иас “Mongolia-Korea Textile Technology International Seminar -2012” сэдэвт олон улсын семинарыг  зохион байгуулах гэж байна. ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн номын сангийн 604 тоот хурлын зааланд 06 дугаар сарын 21-ний өдөр болно.

Семинарын зорилго нь ноос, ноолуур, арьс ширний технологийн тулгамдсан асуудлуудыг хөндөх, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал дэвшүүлэх, технологийн дэвшил, шинэчлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, улмаар судалгаа шинжилгээ, туршилтын  ажилд ахиц гаргахад оршино.

 Тус олон улсын семинарт Солонгосын туршилт, судалгааны хүрээлэнгийн судлаачид, Технологийн их сургуулийн профессорууд, Нэхмэлийн салбарын компаниудын мэргэжилтнүүд зэрэг нийт 18 төлөөлөгчид оролцоно.

Дээрх арга хэмжээнд ХХААХҮЯ, ҮХШХ, БСШУЯ-ны мэргэжилтнүүд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноос, Ноолуурын холбооны төлөөлөгчид болон хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон компаниудын удирдах ажилтнууд, инженерүүд зэрэг 80 гаруй хүн, ШУТИС-ийн профессор багш нар тус тус оролцоно.

Солонгосын судлаачдын үйлдвэрлэлийн технологийн дэвшлийг манай арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлд нутагшуулах, арьс ширний боловсруулалтын технологи, ноолуур, ноосны үйлдвэрлэлийн ээрэх, будах технологийн талаар сонирхолтой илтгэлүүд  хэлэлцэгдэнэ.

Уг семинарт та бүхэн оролцсоноор дэлхийн ноос үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах,  судалгааны чиглэлээр туршлага солилцох, судалгаа туршилтын ажлын арга барил, туршлагыг нэмэгдүүлэх, нэхмэлийн салбарын компаниудтай бизнесийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ.

Та бүхнийг Монгол-Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд  зохион байгуулагдаж байгаа семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

/Семинарын хөтөлбөрийг хавсаргав/ 

МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛ, АРЬС,

НЭХМЭЛИЙН САЛБАРЫН СЕМИНАР”

      Өдөр  : Пүрэв, 6 дугаар сарын 21, 2012

      Газар: ШУТИС-ийн Номын сангийн эрдэм шинжилгээний хурлын танхим  

Зохион байгуулагчид : ХХААХҮЯ,  ШУТИС & KITECH, Мэргэжлийн холбоод  

хугацаа

Агуулга

Тайлбар

09:30~10:00

Оролцогчдын бүртгэл

ШУТИС & KITECH

10:00~10:10

Зочид, оролцогчдыг танилцуулах

KITECH

10:10~10:20

Мэндчилгээ

ХХААХҮЯ

10:20~10:30

Мэндчилгээ

БСШУЯ

10:40~10:50

Мэндчилгээ

ШУТИС

10:00~11:20

KITECH & хамтарсан төслийн танилцуулга

KITECH

-

Монгол- Солонгосын VIP уулзалт   (оролцогч : 2 талын төлөөлөгчид) тусгай өрөөнд

11:00~ 16:00

          Даавуу материал, туслах хэрэгсэл, акссесуарийн үзэсгэлэн

          Экспортын зөвөлгөө

11:20~12:00

Малын гаралтай онцлог ширхэгтийг таних

KIM, TAE WOO(FITI)

12:20~13:00

Дэлхийн ноос үйлдвэрлэл ба зах зээлийн чиг хандлага

LEE, HYUN WON(IWS)

(орчуулагч 2)

13:00~14:10

Өдрийн хоол

ШУТИС, НС-ийн зоогийн газар

14:10~14:50

Ээрмэл утасны жигд бусын үнэлгээ

 (Шалтгаан болон Үнэлгээ)

JEONG, SUNG HOON(Hanyang Univ.)

(орчуулагч 3)

14:50~15:30

Ноолуурын будалт болон боловсруулалт

KIM, JOO YOUNG(CIKO Co.)

(орчуулагч 2)

15:30~16:10

Арьс шир боловсруулалтын үндэс

KIM, WON JU(KIFLT)

(орчуулагч 1)

16:10~16:50

Үүрэг бүхий полиэстер ширхэгтийн тухай

OH, YOUNG SOO(HUVIS Co.)

16:50~17:20

Будах, гүйцэтгэн боловсруулах судалгаа, туршилтын төв

LEE, HAE JUNG(KITECH)

(орчуулагч 3)

17:20~17:50

Асуулт, хариулт

KITECH

18:00~

Хаалт

KITECH

18:30-

Хүндэтгэлийн зоог

ХХААХҮЯ, ШУТИС