Монгол улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, профессор Найдангийн Батсүх 2011-2012 оны хичээлийн жилийн намрын улиралд “Монгол орны экологи, газарзүй” хичээлийг Аялал-жуулчлалын III, IV дамжааны оюутануудад орохдоо “Эх орны хишиг”-ээрээ оюутануудын бие даалтын ажилыг санхүүжүүлж гарын авлага гаргасан нь Монгол улсын аялал жуулчлалын шинжлэх ухаанд анхдагч боллоо.
Оюутаны бие даалтын ажлаар нийгэмд үр ашигтай, сонирхолтой ажил гүйцэтгэж болохыг “Байгалийн гайхамшигт газрын аялал жуулчлалын тааламжийн үнэлгээ” гэх ном та бидэнд харуулж байна. Энэхүү номыг бүтээсэн Монгол улсын гавьяат багш доктор, профессор Н.Батсүх, эмхэтгэсэн Аялал-жуулчлалын менежментийн IV дамжааны Б.Тунгалаг нарт Түүх-аялал жуулчлалын багийн бүх багш, оюутнуудын өмнөөс талархлаа илэрхийлж эрдмийн ажилдаа ШУТИС төдийгүй Монгол улсдаа түүчээлж явахыг хүсэн ерөөе.
Түүх-аялал жуулчлалын багийн тэргүүлэх профессор Н.Галиймаа
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа