Монголын Үндэсний Олимпын хороо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар Монголын Элсний анхдугаар наадам “Дундговь-2023”-ыг хамтран энэ сарын 16,17-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв.
Тус наадамд 14 багийн 120 гаруй тамирчид оролцож, бадминтон, волейбол, бөх, текбол зэрэг спортын дөрвөн төрлөөр хоёр өдрийн турш авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх анхны аваргуудаа тодруулсан юм.
Багийн нэгдсэн дүнгээр М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид, дэд байрт Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС-ийн баг тамирчид, гутгаар байрт Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид шалгарч, анхны цомын эзэд болов. Түүнчлэн
Элсний волейбол /эрэгтэй/ төрөлд
1-р байр – Дархан баг
2-р байр – ШУТИС баг / Б. Даваажаргал М. Гэндэндарам /
3-р байр – МУБИС баг
Элсний волейбол /эмэгтэй/ төрөлд
1-р байр – Гурвансайхан баг /Дундговь аймаг/
2-р байр – ШУТИС баг / А. Хүслэн Г. Мишээл /
3-р байр – ШУТИС баг / Э. Мишээл М. Ануужин/
Тусгай байр- ШУТИС баг / Б. Санжаасүрэн, Г. Номин-Эрдэнэ /
Текболын төрөлд
Ц. Мөнхсүлд хагас шигшээд шалгарлаа.
Бадминтон
Эр баг Э. Буянтогтох Н.Пүрэвдорж Э.Анхбаяр
Эм баг Ё. Цэнд-Аюуш Г. Номин-Эрдэнэ О. Эмүжин Ц. Анударь Б. Тэргэл нар хагас шигшээд шалгарлаа.
Элсний бөх /эрэгтэй 80кг/ төрөлд
1-р байр – Ц.Дөлгөөн /Алдар сдорт хороо/
2-р байр – Х.Хатанболд /ШУТИС/
3-р байр – Д.Жүгдэр /ШУТИС/
Элсний бөх /эрэгтэй +90кг/ төрөлд
1-р байр – З.Машидравжих /Хилчин спорт хороо/
2-р байр – Н.Өсөхбаяр /ШУТИС/
3-р байр – Э.Азжаргал /ҮБТДС/ нар тус тус шалгарлаа.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа