Хамтран ажиллах гэрээ байгууллаа
2012-08-09 19:09 Админ

Математикийн сургууль Солонгосын Ионсей их сургуулийн Компьютер-Инженерийн сургуультай 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний хүрээнд математикчдын онол практикийн хоёрдугаар хурал 2012.07.04 -нд болж 30 гаруй профессор, багш нар орчин үеийн судалгааны чиглэлүүдээрээ сонирхолтой илтгэл, ярилцлага амжилттай хэлэлцүүллээ. Ионсей Их Сургуулийн докторантурт Математикийн сургуулиас 10 гаруй залуу багш нар суралцаж байгаа бөгөөд тэднээс математикийн салбарын багш Ц.Мөнх-Эрдэнэ анхлан доктор Ph зэргээ амжилттай хамгааллаа.  

 

Математикийн сургууль