2012-13 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
2012-08-21 17:27 Админ

ШУТИС-д шинээр элсэгчдийн эрүүл мэндийн үзлэг 2012 оны 8 дугаар сарын 15-наас ШУТИС-ийн төв байрны 3 дугаар давхар дахь хурлын зааланд явагдаж байна.

Эрүүл мэндийн үзлэгийг биеийн индекс тодорхойлох, дотор, мэдрэл, халдварт, сүрье, нүд, шүд, чих хамар хоолой, арьс, бзхө, эмэгтэйчүүдийн гэсэн чиглэлээр ШУТИС-ийн эрүүл мэндийн төвийн эмч, КТМС, МИС, ХМТС, Политехник коллежийн эмч нар болон шаардлагатай тохиолдолд клиникийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.

8 сарын 20-ны байдлаар үзлэгт хамрагдсан нийт оюутнуудын тоо 2026,  сургуулиар нь  үзүүлбэл дараах байдалтай байна.

 

1.      КТМС             236

2.      МИС               109

3.      ҮТДС              154

4.      МС                  41

5.      УУИС             219

6.      МХТС             207

7.      ХБС                136

8.      ХБТС              60

9.      БИАС             297

10.  ЭХИС             243

11.  ГГТС              187

12.  НТС                45

13.  МТС               92

НИЙТ 2026

ШУТИС-ийн оюутны  байранд орох оюутнуудын үзлэгийг 8 дугаар сарын 25-ны өдрөөс, ДОХ-ын шинжилгээг байранд орсон оюутнуудад  тус тусын байранд очиж хийнэ.

 

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөрт 5000 төгрөгийн хураамж авч байна. Энэ хураамжийг эрүүл мэндийн сайдын 2006 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн  “тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх” 277 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 1.13 дугаар заалтыг баримталж байна.

Оюутан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаснаар :

  1. Оюутны үзлэгийн эрүүл мэндийн карт нээлгэх ба картыг сургуулиа төгсөх хүртэл эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллийг тэмдэглүүлж байх
  2. Суралцах хугацаанд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах тохиолдолд үнэ төлбөргүй үйлчлүүлэх
  3. Үйлдвэрлэл болон хээрийн дадлагад гарахын өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, дадлагын хугацаанд шаардлагатай тохиолдолд оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй авах
  4. Шаардлагатай биохими, шээсний шинжилгээ болон ДОХ-ын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах
  5. Эрүүл мэндийн карт нь оюутнуудыг  картын дугаараар болон  сургууль сургуулиар нь ангилагдаж, электрон хэлбэрээр UNIMIS системд холбогдохоор хийгддэг.

ШУТИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ