Хүнсний үйлдвэртэй танилцах аялал хийлээ
2023-11-15 12:15 ЗАА

ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас Хүнсний микробиологи, Хүнсний биотехнологи, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр суралцаж буй 3, 4-р дамжааны оюутнуудын дунд MCS Coca-Cola компанийн үйл ажиллагаатай танилцуулах аяллыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд тус салбарын оюутны АРГА БИЛИГ, IB клубуудын гишүүд идэвхтэй оролцов.

 

Танилцах аяллын хүрээнд оюутнууд олон улсын стандартыг нэвтрүүлсэн үйлдвэртэй газар дээр нь танилцаж сонирхсон асуултдаа хариулт авч, үйлдвэрийн өдөр тутмын ажилтай газар дээр нь танилцаж суралцлаа.. Уг аяллыг зохион байгуулсан БШТС-ын сургалтын мастер Б.Лхагвасүрэн, дэд профессор Х.Мөнхзаяа, профессор С.Дэлгэрмаа нарт талархал илэрхийлье.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР