МОНГОЛЫН СОЁЛЫН ИХ ХУРАЛДАЙ
2012-09-06 01:50 Админ

NEW HORIZON IN ASIAN MUSEUMS AND MUSEOLOGY


Соёл судлалын багш нар, музейн ажилтнуудад зориулсан сургалт - семинар.

International Workshop on Asian Museums and Museology

organized bythe National Museum of Ethnology, Japan


2012 оны 7 - р сарын 14-22.


Kharkhorin - Ulaanbaatar

 

 

2012 оны 7 - р сарын 14-22 - ны өдрүүдэд ШУТИС - ийн Нийгмийн технологийн сургууль, Япон улсын Осака хот дахь Угсаатан судлалын хүрээлэн - музейтэй хамтрансоёл судлалын багш нар, энэ чиглэлээр суралцаж байгаа бакалавр, магистр, доктор оюутнууд болон  музейн ажилтнуудад зориулсан " NEW HORIZON IN ASIAN MUSEUMS AND MUSEOLOGY" сэдэвт олон улсын сургалт - семинарыг зохион байгууллаа. Хархорин- Улаанбаатар хотноо 7 хоног үргэлжилсэн тус семинарыг зохион байгуулахад  Япон улсын гадаад орнуудтай хийх шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих сангийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд  Япон, Тайланд, Бирма  улсаас соёл судлалын багш нар болон музейн мэргэжилтнүүд ирж оролцлоо.  Үүнд :

Япон улсаас:

1.Судо Кенити                 Профессор                 Этнологийн хүрээлэнгийн захирал

2.Кацуми Тамура            Профессор                 Этнологийн хүрээлэн

3. Юуки Конагая             Профессор                 Этнологийн хүрээлэн

4.Масатоши  Кубо           Профессор                 Этнологийн хүрээлэн

5.Кенжи Ёшида              Профессор                 Этнологийн хүрээлэн

6.Шигэки Кобаяши        Профессор                 Этнологийн хүрээлэн

7.Наоко Сонада            Профессор                 Этнологийн хүрээлэн

8.Исао Хаяши                 Профессор                 Этнологийн хүрээлэн

9.Кёносуке Хираи         Профессор                  Этнологийн хүрээлэн

10.Шинго Хидака          Профессор                  Этнологийн хүрээлэн

11.Ясуши Кусуока          Профессор                  Бива музей

12.Ценеюуки Морита   Профессор                  Айчи их сургууль

13.Мянмар улс : Профессор Kyaw Shin Naung   (Мянмар улсын үндэсний музей)

14.Тайланд улс : Профессор  Жаруний  Инчердчай (Каншанапхисек үндэсний музей)

Мөн Монголын  Үндэсний музей, Соёлын өвийн төв, Хар - Хорин музей, Эрдэнэ - зуу музей, Байгалын түүхийн музей зэрэг төвийн болон орон нутгийн музейн ажилтнууд өргөнөөр оролцлоо. Семинарт оролцогч талууд  энэ салбарт олж байгаа өөрсдийн  ололт амжилт, ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж, соёлын өвийг  хадгалах, хамгаалах сэдвээр олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.


Үүнд :

-          " Соёлын өвийг хадгалах, хамгаалах ажлын арга зүй "

Профессор Наоко Сонада ( Этнологийн хүрээлэн )

- " Эрдэнэ зуу музейн өнөөгийн байдал, тавигдаж буй зорилтууд "

Н. Төмөрбаатар  ( Эрдэнэ зуу музейн захирал )

-" Музейн үйл ажиллагаан дахь бүртгэл, мэдээлэл солилцооны ажлын онцлог "

Профессор   Шинко Хидака  ( Этнологийн хүрээлэн )

-  " Монголын соёлын өвийн бүртгэл, мэдээлэлийн сангийн үйл ажиллагааны онцлог "

Д. Нарантуяа   ( Монголын соёлын өвийн төвийн ажилтан )

- " Орон нутгийн музейн үйл ажиллагааны онцлог : Бива музейн жишээн дээр "

Профессор  Ясуши Кусуока ( Бива музей)

- " Монголын үндэсний музейн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа "

Ц. Оюунхишиг  ( Үндэсний түүхийн музейн  ажилтан )

- "Байгалын гамшигт өртсөн бүсэд оршиж байгаа  биет соёлын өвийг хамгаалах асууудлууд "

Профессор Шинго Хидака ( Этнологийн хүрээлэн )

- " Байгалын гамшигт өртсөн бүсэд оршиж байгаа  биет бус соёлын өвийг хамгаалах асууудлууд "

Профессор  Исао Хаяши   ( Этнологийн хүрээлэн )

-"Байгалын гамшигт өртсөн бүсэд оршиж байгаа  соёлын өвийн талаархи

бүрэн мэдээлэлийг авч үлдэх арга, хэлбэрүүд ".

Профессор  Кенжи Ёшида   ( Этнологийн хүрээлэн )

-  " UNESCO - гоос  Монголын музейн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зохиож байгаа  ажлууд "

 

Ч. Нацагням Хар - хорин музейн захирал )

Тус сургалт семинарыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан Япон улсын угсаатан судлалын хүрээлэн - музей ньолон үндэстэн, ястангуудын уламжлалт соёл, зан заншил, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон судалгааны төвүүдийн нэг бөгөөд монголын нүүдэлчдийн олон үеийнхээ туршид бүтээсэн соёлын өвийг хамгаалах, энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, музейн тоног төхөөрөмжийг сайжруулах  чиглэлд олон ажлыг өөрийн санаачлагаар зохиож ирсэн билээ. Тус хүрээлэнгийн анхны захирал Умэсао Тадао бол Монгол судлалын сэдвээр олон алдартай бүтээл туурвисан, нүүдэлчин монголчуудын соёлын өвийг хамгаалах чиглэлд олон сайхан ажил зохиосноороо орчин үеийн Япон оронд алдаршсан  нэрт соён гэгээрүүлэгчбайсан юм. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ойг Япон орон даяр өргөн тэмдэглэж өнгөрүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд зохиогдсон олон ажлуудын нэг ньтус семинар болж өнгөрлөө.  Япон улсын Угсаатан хүрээлэн болон ШУТИС - ийн Нийгмийн Технологийн сургууль нь үүнээс өмнө " Монголын нүүдэлч малчдын бэлчээр ашиглалтын уламжлал, шинэчлэл"," 21-р Зуун дахь Монголын хөгжил ", " Их түүхийн жимээр хамтдаа аялсан он, жилүүд " сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулж иржээ. Мөн 2011 оны 11 - р сард Япон улсын  Осака хотноо " Ойрад Монголын түүх, угсаатны зүйн судалгаа, шинэ хандлага " сэдэвээр Монгол судлал өндөр хөгжсөн ОХУ, БНХАУ, Япон зэрэг орнуудын эддэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус хүрээлэнгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.  Тус хуралд  Нийгмийн Технологийн сургуулийн багш, доктор О. Болормаа, И. Лхахгвасурэн болон Хэлний Боловсролын сургуулийн багш С. Оюунгэрэл нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн билээ.  МөнНТС - ийн захирал Б. Пүрэвсүрэн, тэргүүлэх профессор А. Энхбаатар нар ажиглагчаар оролцож байв.

 

Энэ удаагийн сургалт - семинарыг хамтран амжилттай зохион байгуулснаарцаашид хамтарч гүйцэтгэх эрдэм шинжилгээий  ажлуудыг тогтмолжуулах чиглэлд Япон улсын Угсаатан судлалын хүрээлэн болон ШУТИС - ийн Нийгмийн Технологийн сургуулийн хооронд яриа, хэлэлцээний ажлын эхлэл тавигдаад байна.

 

№1 Сургалт семинарын ажиллагааг нээж захирал Б. Пүрэвсүрэн үг хэлэв.

 

№2  Японы талаас захирал  Судо Кенити семинарыг нээж үг хэллээ.

 

№3  Профессор Сонада Наоко  Япон улсын Шинжлэх Ухааны хамтын ажиллагааг дэмжих санг төлөөлж үг хэллээ.

 

№4  Япон улсын Угсаатан судлалын  хүрээлэнд  Зочин профессор  статустай ажилласан И. Лхагвасүрэн семинарын  хөтлөгчөөр ажиллав.

 

№5  Япон орон бол соёлын асар баян өв, уламжлалтай орон болохыг Профессор И. Хаяши илтгэлдээ онцлов.

 

№6 Япон оронд үе үе тохиодох Цунами нь соёлын өвийг устгах аюул дагуулж байдаг тухай профессор  Х. Хидака ярив.

 

№7 Бива нуурын музей бол байгал - экологийг хамгаалах ажилд чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

 

№8  Монголын соёлын өвийн бүртгэл - мэдээлэлийн ажилын явцын талаар Д. Нарантуяагийн тавьсан илтгэл  сонирхол татаж чадав.

 

№9  Профессор Т. Морита бол  Монголын соёлын өвийг хамгаалах ажилд олон жил хүчин чармайлт гаргаж ирсэн хүн юм.

 

№10 Соёлын өвийн бүртгэл мэдээллийн ажил бол өөрийн онцлогтой маш чухал ажил юм.

 

№11   Соёл судлалын багш нарын хооронд ярилцах сэдэв  олон байлаа.

 

№12  Семинараар хэлэлцэгдсэн   илтгэл бүр сонирхол татаж байсан хэмээн хэлж болно.

 

№13  Захиарал Судо Кенити, Б. Пүрэвсүрэн нар хурлын завсарлагаанаар ч яриагаа үргэлжлүүлсээр л байв.

 

№14  Семинарт  төвийн болон орон нутгийн музейн олон ажилтнууд оролцлоо.

 

№15  Завсарлагааны цаг.

 

№16  Семинарт  Бирма, Тайланд улсын музейн мэргэжилтнүүд ирж оролцов.

 

№17   Япон улс бол  Биет бус соёлын өвийг хамгаалах ажилд ихээхэн туршлага хуримтлуулсан  орон юм.

 

№18  Профессор И. Хаяши,  Ш. Хираи нар    Монголын музейн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх ажилд олон жил хүчин зүтгэж иржээ.

 

№19   Байгалын гамшиг тохиолдсон үед соёлын өвийг хамгаалах ажлын онцлогоос  профессор  С. Ёшида ярилаа

 

№20  Эрдэнэ зуу музейн танилцуулгыг захирал Н. Төмөрбаатар хийв.

 

№21 Семинарт оролцсон гадаадын эрдэмтэд Эрдэнэ зуу музейн өнөөнгийн байдалтай танилцав.

 

№22 Семинарт оролцогсод  манай Байгалын түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцав.

 

№23  Гадаадын эрдэмтэд  Орхны хөшөө Цайдам дахь Кюль - Тегений дурсгалын цогцолборт зочиов.

 

№24  Гадаадын эрдэмтэд  Хар - хорин дахь мэлхий чулууны дэргэд .

 

№25  Тус семинар 7 сарын 21 - ны өдөр үйл ажиллагаагаа  амжилттай дуусгалаа.

 

№26 Семинарт оролцогсодын дурсгалын зураг.

 

№27  Семинарын хаяг нэг иймэрхүү байв.

НТС - ийн захиргаа