Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн багш А.Амаржаргал докторын зэрэг хамгаалав
2012-09-11 02:31 Админ

ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерийн Сургуулийн багш А.Амаржаргал БНСУ-ын Чонжу хотын Чонбук Үндэсний Их Сургууль, Био-Наносистемийн салбарын эрдмийн зөвлөлд “Synthesis, characterization and antibacterial effect of TiO2-based nanocomposites for water treatment application” сэдвээр Техникийн  ухааны докторын зэргийг амжилттай хамгаалж 2012 оны 08 сарын 22-нд  дипломоо гардан авлаа. Тэрээр Олон Улсын Эрдэм Шинжилгээний Сэтгүүлүүдэд (Science Citation Index) 10 гаруй өгүүлэл ШУТИС-ын нэрээр хэвлүүлсэн бөгөөд Чонбукийн Үндэсний Их Сургуульд докторын дараах судалгааны ажилаа (Post-Doc) үргэлжлүүлэхээр болсон юм. ЭХИС-ийн Электроникийн Системийн профессорын багийн багш А.Амаржаргал таньд докторын зэрэгээ амжилттай хамгаалсанд баяр хүргээд цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.

 

 

Түүний судалгааны ажилтай танилцахыг хүсвэл дараах холбоосон дээр дарна уу

http://www.sciencedirect.com/science?_ob=ArticleListURL&_method=list&_ArticleListID=2103807271&_sort=r&_st=13&view=c&_acct=C000021918&_version=1&_urlVersion=0&_userid=457521&md5=55fe4df9a45d146b04894530d371369b&searchtype=a