Монгол, Япон улсын эрдэмтэдийн хамтарсан уламжлалт олон улсын семинар
2012-09-13 00:32 Админ

ШУТИС, ЭХИС-ийн ЦХӨХ-ийн профессорын баг, Монгол улсын эрчим хүчний салбарын ашиглалтын байгууллагууд, Япон улсын Кюшюгийн их сургууль, Токиогийн их сургууль, Усономи их сургууль, Кюшюгийн технологийн сургууль, Тошиба корпораци хамтран 2 жилд нэг удаа Монгол улсад зохион байгуулдаг уламжлалт олон улсын семинар 2012 оны 8 сарын 20, 21 нд Багануур хотод амжилттай зохион байгууллаа.

Уг семинарт Монгол, Японы эрдэмтэн судлаачдаас гадна эрчим хүчний салбарын дарга, ерөнхий инженер, инженер техникийн ажилчид оролцож, нийт 16 сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, эдгээр илтгэлүүдэд Монгол улсын эрчим хүчний салбарын хэтийн төлөв, ухаалаг шугам сүлжээ, орчин үеийн өндөр хүчдлийн тоноглолын стандарчлал зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдсан болно.

Олон улсын семинарийг хамтран зохион байгуулсан байгууллагууд:

  • Эрдэс баялаг эрчим хүчний яам
  • ШУТИС, ЭХИС
  • Үндэсний дамжуулах сүлжээ ТӨХК
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Багануур зүүн өмнөд бүсийн дамжуулах сүлжээ ТӨХК
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Япон улсын Кюшюгийн их сургууль
  • Токиогийн их сургууль
  • Усономи их сургууль
  • Кюшюгийн технологийн сургууль
  • Тошиба корпораци

Уг семинарийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад ажлын амжилт хүсье.

 

ШУТИС, ЭХИС-ийн Цахилгаан хангамж, өндөр хүчдлийн профессорын баг