БИАС-ийн Барилгын инженерийн салбар, БНСУ-ийн MISUNG C and S Inspection компанийхан хамтарсан сургалт зохион байгуулав
2012-09-14 19:16 Админ

БНСУ-ын “КОЙКА олон улсын байгууллага”-ын сайн дурын ажилтан И Хён Мугийн санаачилсан “БИАС-ийн барилгын бүтээцийн лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд  тус лабораторид 40 000$ (60%-ийг КОЙКА олон улсын байгууллага, 40%-ийг БИАС-аас санхүүжүүлсэн)-ийн үнэтэй барилгын бүтээцийн туршилтын  зориулалттай багаж худалдан авч хандивлав.

 

 

Уг төслийн хүрээнд багаж нийлүүлсэн БНСУ-ын MISUNG C&S Inspection компаний захирал Kim Sung, судалгааны ажилтан Jeon Hong June, инженер Kang Do Won нар 2012 оны 9-р сарын 4-өөс 8-ы өдрүүдэд “Бүтээцийг аюулгүй тооцоолох аргууд”, “WIDAS багажийн хэрэглээ”, “MIDAS програмыг бүтээцийн тооцоонд хэрэглэх нь” гэсэн сэдвүүдээр 20 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд барилгын инженерийн салбарын багш нар, инженерүүд оролцлоо.

 


ЗХШҮГ