Оюутны холбооны нээлттэй өдөрлөг болов
2012-09-19 00:02 Админ

ШУТИС-ийн Оюутны холбооноос зохион байгуулсан “Оюутны холбооны нээлттэй өдөрлөг” 2012 оны 9 дүгээр сар 17-ны өдөр амжилттай болж өндөрллөө.

 

ШУТИС-д шинээр элссэн 1 дүгээр курсийн болон бусад оюутнуудад Оюутны холбооны бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, түүний  чиглэл, цаашид хийгдэх ажил, оюутанд зайлшгүй шаардлагатай мэдээллийг цогцоор нь нэг дор хүлээн авах боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө энэхүү өдөрлөг ач холбогдолтой. Энэхүү өдөрлөгийн хүрээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 14 сургуулийн Оюутны зөвлөл, гүйцэтгэх хорооны 7 албадууд, 7  клуб оролцож үйл ажиллагаагаа тайлагнасан байна. Мөн энэ өдөр ШУТИС-ийн авьяаслаг оюутнууд урлагийн үзүүлбэр үзүүлсэн бөгөөд “Мобиком” корпораци тус хөтөлбөрт хамтарч оролцжээ.

 


ЗХШҮГ