Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангаас оюутнуудын дунд зохион явуулсан сургалт амжилттай боллоо.
2012-09-19 03:08 Админ

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан, Сургалтын бодлого зохицуулалтын газартай хамтран 2012 оны 8-р сарын 28-наас 09-р сарын 14 ны хооронд оюутнуудын дунд номын сангийн танилцуулга, дүрэм журам, онлайн мэдээллийн сан, ном унших соёл сэдэвт сургалтыг амжилттай зохион явууллаа. Уг сургалтанд МТС, УУИС, ХИБС, ГГТС, БИАС, НТС, МХТС, КТМС, ҮТДС, МИС-ийн шинээр элссэн болон ангийн нийт 450 гаруй оюутнууд хамрагдлаа. Сургалтанд оюутнуудаа идэвхтэй хамруулсан зөвлөх багш болон сургалтын албадад талархал илэрхийлье. Сургалт нь жил бүр уламжлал болон зохион явагдах болно.

Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сан