"Номын баярын өдөр тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 158-р зарлигийн дагуу 2012 оны 9 дүгээр сарын 15-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд Номын баяр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үеэр ном солилцох, ном бэлэглэх, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сангуудын нээлттэй өдөрлөг, залуучуудын дунд “Ном бол..” илтгэлийн уралдаан, “АХА” , түргэн хэллэгийн тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн номын сангийн хувьд Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөрт уялдсан номын сурталчилгаа танилцуулсан нь бусад их дээд сургуулийн номын сурталчилгаанаас онцлог давуу байлаа. “Олуулаа уншъя” номын баярын аян жил бүр уламжлал болон зохион байгуулагдах болно.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа