ОУ-ын дасгалжуулагчийн зэргээ ахиуллаа
2012-09-20 16:53 Админ

НТС-ийн БТСТ-ийн багш Г. Ерөөлбат Олон Улсын Гимнастикийн Холбооноос

Португали улсын Ласабон хотноо 2012.09.01-09 өдрүүдэд зохиогдсон Аэробикийн багш-дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж ОУ-ын багш-дасгалжуулагчийн II зэргийг амжилттай хамгааллаа. Энэхүү дасгалжуулагчийн сургалтанд нийт 16 орны багш-дасгалжуулагчид хамрагдсанаас манай оролцогч Г. Ерөөлбат багш  шалгалтын оноогоор 3-р байрт шалгарчээ. ОУ-ын дасгалжуулагчийн зэрэг нь I, II, III  ангилалтай байдаг бөгөөд журмын дагуу 1 жилийн дараа III зэргийн сургалтандаа хамрагдах юм. 

 

Иймд амжилттай зэрэг ахиулсан Г. Ерөөлбат багшдаа жил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

 

НТС, БТСТэнхим